БНХАУ руу нүүрс тээвэрлэж явсан ачааны вагонд 4 тонн орчим нүүрс уугьж байсныг шуурхай ажиллан унтраажээ

БНХАУ руу нүүрс тээвэрлэж явсан ачааны вагонд 4 тонн орчим нүүрс уугьж байсныг шуурхай ажиллан унтраажээ

Дорноговь аймаг, Замын-Үүд сум. 4 дүгээр  багийн “Сүлд” гэдэг газар нүүрс тээвэрлэж яваа галт тэрэгний 34 дүгээр вагонд нүүрс уугьж байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 22-ны өдрийн 01:55 цагт хүлээн авсан байна.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 02:12 цагт очиход БНХАУ руу нүүрс тээвэрлэж явсан ачааны вагонд 30 тн нүүрснээс 4 тн орчим нүүрс уугьж байсныг 22 минут ажиллан унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.