Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас ганц бие залуучуудад зориулан жил бүр зохион байгуулдаг “Жангар” фестивал энэ сарын 24-нд зохион байгуулагдах байсан ч ирэх наймдугаар сарын 03, 04 /2024.08.03-04/ болж хойшилсон байна. Учир нь “Бурхан буудай” уулын тэнгэрийг тайх ёслол, Говь-Алтай аймгийн 16 сумын тэгш ой зэргийн улмаас ийнхүү хойшилсон байна. Ингээд “Жангар” фестиваль III Дөргөн нуурын эрэгт ирэх сард зохион байгуулахаар болжээ.
