ОБЕГ: Нийслэлийн хэмжээнд 25 мянган орчим хүн үерт өртөх магадлалтай гэсэн дүгнэлтийг гаргаад байна

ОБЕГ: Нийслэлийн хэмжээнд 25 мянган орчим хүн үерт өртөх магадлалтай гэсэн дүгнэлтийг гаргаад байна

Нийслэлийн хэмжээнд хийсэн үерийн эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлийн индекс 10.6 буюу маш их байна. Мөн дүүргүүдийн үерийн эрсдэлийн индексийн дундаж 8.1 буюу “маш их” гэсэн дүгнэлт гарлаа.

Тодруулбал, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн хувьд хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож байна. Нийслэлийн хэмжээнд үерт өртөх байдлын үнэлгээгээр 25 мянган орчим хүн ам өртөх магадлалтай гэсэн дүгнэлтийг гаргаад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.