2026 он гарсаар нийслэлийн хэмжээнд нийт 11 удаагийн шар өвсний түймэр, ойн санд 2 удаагийн түймэр бүртгэгдсэн байна.
Хуурайшилтын улирал эхэлж буйтай холбогдуулан холбогдох байгууллагууд түймрийн эрсдэлийг бууруулах чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлж эхэлжээ. Тухайлбал, байгаль хамгаалагчдын түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах, зуслангийн бүсэд оршин суугчид болон дамжин өнгөрч буй иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор сэрэмжлүүлэг, тараах материалыг бэлтгэн хүргүүлж байна. Иргэдийг дараах зөвлөмжийг мөрдөхийг уриаллаа:
- Түймрийн аюултай үед ойд аялал зугаалгаар явахаас татгалзах
- Хуурайшилт ихтэй үед ил задгай гал түлэхгүй байх
- Тамхи татах, асаагуур хэрэглэхээс аль болох зайлсхийх
- Гал, шүдэнз, тамхины цогийг бүрэн унтраах
- Машин, техникийн янданг оч баригчтай болгох
- Халуун үнс, нурмыг таглаатай сав, зориулалтын нүхэнд хийх.
Мөн ой, хээрийн түймэр гарсан тохиолдолд Нийслэлийн БОГ болон НОБГ-т яаралтай мэдээлж, иргэний үүргээ биелүүлэхийг анхаарууллаа.