Иргэнээс “Дунд гол руу тослох материал асгасан байж болзошгүй” гэх гомдол ирсний дагуу Нийслэлийн байгаль орчны байцаагч, Туул голын сав газрын захиргааны улсын байцаагч нар газар дээр нь очиж хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтаар нэр бүхий компани барилгын суурийн усыг шавхан зайлуулах үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 80 м³/цагийн хүчин чадалтай насос, 200 мм-ийн голчтой хоолой ашиглан усыг Дунд гол руу нийлүүлж байсан нь тогтоогдлоо. Мөн тус компани нь ус ашиглуулах дүгнэлт, ус шавхан зайлуулах зөвшөөрөл, холбогдох гэрээг байгуулаагүй байсан зөрчил илэрсэн байна. Хяналт шалгалтын үр дүнд илэрсэн зөрчилд холбогдох хууль, журмын дагуу дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.