“Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын 65,8 кг нойтон үндсийг зөвшөөрөлгүйгээр түүсэн этгээдэд торгуулийн ял оноожээ

“Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын 65,8 кг нойтон үндсийг зөвшөөрөлгүйгээр түүсэн этгээдэд торгуулийн ял оноожээ

“Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын 65.8 кг нойтон үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, байгаль экологид 7.4 сая төгрөгийн хохирол учруулсан этгээдэд торгуулийн ял оноожээ. 

Тодруулбал, Н.Г, В.О нарын долоон хүн бүлэглэж, тус аймгийн Халхгол сумын нутагт 2025 оны долдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-д орсон “Жиргэрүү” төрлийн “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын 65.8 кг нойтон үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, байгаль экологид 7.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Харин шүүхээс Н.Г, В.О нарын долоон хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5.4 сая төгрөгийн торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийн дүн болох 3.7 сая төгрөгийг улсын орлого болгох, ургамлын экологид учирсан нөхөн төлбөрт 37.1 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.