Согтуу жолооч автомашинтайгаа гол руу орж, гацсан байсныг авран хамгаалжээ

Согтуу жолооч автомашинтайгаа гол руу орж, гацсан байсныг авран хамгаалжээ

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 12 дугаар  хорооны Биокомбинатын гүүрний хойно “Туул” голд автомашинтай хүн урсаж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 20-ны өдрийн 22:04 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /37 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Toyota Prius” загварын суудлын автомашинтай гол руу ороод урсаж, өөрөө дотор нь гацсан байсныг аврах хантааз, завь ашиглан ажиллаж аюулгүй газарт гарган, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэж өгсөн.