Баянзүрх дүүрэгт зам тээврийн ноцтой осол гарч, хоёр иргэн нас баржээ

Баянзүрх дүүрэгт зам тээврийн ноцтой осол гарч, хоёр иргэн нас баржээ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 20-ны өдрийн 07:05 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн “Honda Insight” загварын суудлын автомашин, иргэн Б-ийн “Toyota Crown” загварын суудлын автомашинууд мөргөлдөж  иргэн Ж /58 настай, эрэгтэй/, зорчигч иргэн С /42 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг 20 минут ажиллаж цогцсыг гарган Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн.