“Талын салхи” олон улсын фестивальд БНХАУ-ын 70, ОХУ-ын 200 гаруй мото сонирхогчид оролцоно

“Талын салхи” олон улсын фестивальд БНХАУ-ын 70, ОХУ-ын 200 гаруй мото сонирхогчид оролцоно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Скаллс” мото клуб хамтран “Талын салхи” олон улсын мото фестивалийг ес дэх жилдээ энэ амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 8, 9-нд зохион байгуулах гэж байна. 

Энэхүү фестивальд Монгол Улсаас 30 мото клубын 1200 орчим мотоцикл сонирхогч оролцох юм. Түүнчлэн БНХАУ-ын 70, ОХУ-ын 200, БНСУ-ын 10, Малайз, Вьетнам болон АНУ зэрэг улсын мото сонирхогчид оролцох аж. Мото наадамд оролцогчид 09:00 цагт Д.Сүхбаатарын талбайд цуглан нээлтийн арга хэмжээнд оролцож, 12:00 цагт нэгдсэн байдлаар цуваагаар хөдлөн, “Энхтайваны өргөн чөлөө буюу Сүхбаатарын талбай - Бөхийн өргөө - Зүүн дөрвөн зам - Офицеруудын ордон - Амгалан өртөө - Баянзүрхийн товчоо - Налайх дүүрэг - Чингис хааны хөшөөт цогцолбор” гэсэн маршрутаар явна.