Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрынхаа анхны хуралдааныг бямба гаригт хийнэ хэмээн мэдэгдэж байсан ч хуралдаагүй. Тиймээс өнөөдөр /2026.04.06/ анхны хуралдаанаа хийж байна.
Засгийн газрын анхны хуралдаан 08:00 цагаас эхэлсэн. Хуралдаанаар Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон бусад асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайдын УИХ-д сайд нараа танилцуулах үйл ажиллагаа баасан гаригт эхэлж бямба гаригт дууссан билээ. Ингээд шинээр байгуулагдсан Н.Учралын Засгийн газар өнгөрсөн бямба гаригаас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн юм. Тус хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.