Нийслэлийн Ардчилсан намын хурал өчигдөр /2026.04.05/ болж, Б.Ган-Очирыг даргаараа сонголоо. Уг хуралд нийт 174 гишүүн оролцсоноос 165 нь дэмжсэн юм.
Боловсрол:
- 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд бакалавр,
- 2010 онд магистр, 2019 онд докторын зэрэг хамгаалсан
- 2017 онд Шанхайн Жиа Тонг их сургуульд Төрийн удирдлагын магистр хамгаалсан
Ажилласан байдал:
- Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
- МУИС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхим багш,
- Монголын эдийн засгийн форум ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,
- Ардчилсан намын Нарийн бичгийн дарга,
- Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга зэрэг албыг тус, тус хашжээ.