Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд тус аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ.
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв. Харин их шөвөгт дархан аварга Н.Батсуурь, улсын заан Н.Жаргалбаяр нар шалгарав. Дунд шөвөгт улсын харцага Э.Даш, улсын начин Б.Сосорбарам, аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар, аймгийн арслан Х.Наранбаяр нар үлдсэн. Нэрэмжит барилдааныг тохилдуулан Г.Эрхэмбаяр аваргад МҮБХ болон аваргууд, Таван-Хан дэвжээний бөхчүүд, үе тэнгийн бөхчүүд, багш, шавь нар, ах дүү, найз нөхөд, нутгийн иргэд зэрэг хүмүүс хүндэтгэл үзүүлсэн юм.