“Эхийн алдар” I зэргийн одонтой эхэд 400 мянга, II зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгохоор шинэчлэн баталлаа

“Эхийн алдар” I зэргийн одонтой эхэд 400 мянга, II зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгохоор шинэчлэн баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.06.06/ болж “Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг нэмэхээр болжээ. 

Тодруулбал, “Эхийн алдар” I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 400 мянга, II зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгохоор шинэчлэн баталлаа. Тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах  хөрөнгийг Монгол Улсын 2025 оны төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгалаа.