СУИС-д гал гарсны улмаас үйл ажиллагаагаа түр зогсоожээ

СУИС-д гал гарсны улмаас үйл ажиллагаагаа түр зогсоожээ

Соёлын урлагийн их сургуульд өнөөдөр /2024.05.10/ гал гарчээ. Галын улмаас тус сургууль үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. СУИС-ийн цахим хуудсаар дамжуулан, "Оюутнуудын анхааралд, хичээлийн нэгдүгээр байранд гал гарч, угаар их байгаа тул өнөөдрийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд хязгаарлах болсныг мэдэгдэж байна" гэжээ.