Оюутан залуусын дунд үндэсний бөхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, барилдааны ур чадварыг дээшлүүлэх, тамирчны карьер хөгжил, мэргэжлийн боловсрол эзэмших хүсэл эрмэлзлийг дэмжих зорилготой Оюутны улсын аварга шалгаруулах барилдаан зохион байгуулагдах аж.
Тус барилдаан энэ оны тавдугаар сарын 1-нд Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд 18–25 насны их, дээд сургууль, коллежийн бакалавр, магистр түвшний 2.5-аас дээш голч дүнтэй оюутнууд өрсөлдөнө. Нэг сургуулиас нэг жинд 4 хүртэлх бөх -65 кг, -75 кг, -85 кг, -95 кг, +95 кг, үнэмлэхүй гэсэн жингийн ангиллаар оролцоно.
