Ормузын хоолойн тээврийн урсгал саатсантай холбоотойгоор 40 гаруй улс хамтарсан уулзалт хийж, Иранд шахалт үзүүлэх дипломат, эдийн засаг болон хамтарсан арга хэмжээг хэлэлцжээ.
Их Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купер виртуал уулзалтыг даргалж, Ираны үйлдэл нь дэлхийн эрчим хүч, хүнсний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгааг онцолжээ. Уулзалтаар хөгжиж буй орнуудыг эдийн засгийн дарамтад татан оролцуулах, НҮБ-ын хүрээнд хүмүүнлэгийн тээврийн коридор байгуулах, мөн далайн минуудыг цэвэрлэж гацсан усан онгоцуудыг чөлөөлөх боломжийг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд ирэх долоо хоногт цэргийн түвшний нэмэлт хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ.
Ормузын хоолой нь дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн 10-25 хувийг дамжуулдаг стратегийн чухал бүс бөгөөд саатал үргэлжилбэл нефть, шатахууны үнэ өсөх, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэл нэмэгдэж байгааг шинжээчид анхааруулж байна.