УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогтын томилгоог эцэслэн шийдвэрлэхээр Чуулганы хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарлажээ

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогтын томилгоог эцэслэн шийдвэрлэхээр Чуулганы хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарлажээ

Өчигдөр /2026.04.02/ хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэрийг УИХ-ын даргад "өрсөлдөгчгүйгээр" нэр дэвшүүллээ. Учир нь эцсийн байдлаар С.Амарсайхан, С.Бямбацогт нар УИХ-ын даргад горилогчид тунаж, үлдээд байсан ч тэдний дунд санал хураалт явуулахгүйгээр С.Бямбацогт дээр тогтсон юм. 

С.Амарсайхан энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ, "Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй учраас нэрээ татаж авсан зүйл огт болоогүй. МАН хуваагдлаа засаж, эв нэгдэлтэйгээр ажиллах хэрэгтэй байна. Надад өмнө жил Ерөнхий сайд болох санал тавьсан ч би татгалзаж байсан. Түүний дараа Г.Занданшатар гэдэг хүн Ерөнхий сайд болсноос хойш МАН-ын талцал, хуваагдал эхэлсэн" гэж мэдэгдсэн юм. 

Харин УИХ-ын даргад нэр дэвшээд буй С.Бямбацогт мэдэгдэл хийх үеэрээ, "Санал суудлын төлөө би энэ суудалд очоогүй. УИХ-ын гишүүдийн унасан нэр хүндийг сэргээх нь миний зорилго. Шаардлагатай бол намаасаа татгалзана. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй" гэсэн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал дэмжиж ажилласан аж. Харин УИХ-ын гишүүн С.Амарсайханыг МАН-ын бүлэг доторх цөөнхийн гишүүд дэмжээд "чадаагүй" байна. 

Өчигдөр /2026.04.02/ УИХ-ын даргыг сонгох асуудлыг парламентаар хэлэлцэх үеэр АН-ын бүлэг нэг өдрийн завсарлага авсан юм. Тэгвэл өчигдөр болсон УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит бус хуралд УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт, МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал нар оролцсон байна. 

Тэгвэл өнөөдөр /2026.04.03/ УИХ-ын даргын томилгоог эцэслэн шийдвэрлэх гэж байна. Тодруулбал, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шийдвэрлэснээр өнөөдөр 09.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зарласан бол үргэлжлүүлээд 10.00 цагт УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдааныг зарласан байна.  




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө