УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилох асуудлыг АН-ын бүлэг хэлэлцэж байна

УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилох асуудлыг АН-ын бүлэг хэлэлцэж байна

УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилох асуудлыг хэлэлцэхээр товлосон чуулганы хуралдааны үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хүсэлтээр нэг хоногийн завсарлага авсан билээ.

Завсарлагын дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг тус асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэлсэн байна. Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ үеэр байр сууриа илэрхийлэхдээ, УИХ-ын даргыг хэлэлцүүлэггүйгээр баталдаг жишиг тогтсон нь буруу гэдгийг онцолсон юм. Тэрбээр “УИХ-ын даргыг хэлэлцүүлэггүй баталдаг болсон. Энэ ‘хүчиндэж’ хийсэн дэгээр томилсон хоёр УИХ-ын дарга тогтсонгүй” хэмээн мэдэгдэж, уг асуудлыг нухацтай хэлэлцэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ. Одоогоор УИХ дахь АН-ын бүлэг С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлаар байр сууриа нэгтгэхээр хэлэлцэж байгаа бөгөөд тус хурлаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.