Архангайн Жаргалант суманд ой, хээрийн түймэрт 35 га талбай өртжээ

Архангайн Жаргалант суманд ой, хээрийн түймэрт 35 га талбай өртжээ

Архангай аймаг, Жаргалант сум Асайт багийн “Жаргалантын буурал” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага 2026.04.01-ний өдрийн 18:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Улмаар тус сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд, аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиж ойн түймрийг унтраахаар ажиллаж, мөн өдрийн 09:45 цагт цурманд оруулсан байна. Уг гал түймэр урьдчилсан байдлаар 35 га ойн талбай өртсөн тухай ОБЕГ-аас мэдээллээ.