Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан, цаг агаар тогтуун байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан, цаг агаар тогтуун байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

2021 оны 12 дугаар сарын 4-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

Энэ сарын 4-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 5-нд Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 4-нд Алтайн уулархаг нутгаар, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.