МУГТ Н.Нандинхүсэл Америкийн коллежийн нэгдүгээр дивизоны Теннесси их сургуулийн “Tennessee State Lady Tigers” багаас ирэх улирал тоглохоор болжээ.
Ингэснээр МУГТ Н.Нандинхүсэл “WNCAA”-гийн нэгдүгээр дивизонд тоглох анхны Монгол эмэгтэй тамирчин болж байна. Харин эрэгтэй тамирчдаас энэ шатанд тоглосон тамирчин бол Ш.Энхийн-Од билээ.
