Баян-Өлгийд сураггүй алга болсон иргэний цогцсыг гурван өдрийн дараа олжээ

Баян-Өлгийд сураггүй алга болсон иргэний цогцсыг гурван өдрийн дараа олжээ

Өнгөрсөн 11 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт 2 дугаар багийн “Бага богч” гэдэг газар иргэн Ц 14:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй алга болжээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид 12 дугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч өчигдөр/2021.12.02/ 11:32 цагт Улаан-Үзүүр гэдэг газраас иргэн Ц-н цогцсыг олжээ. Улмаар цогцсыг сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.