Гурван тэрбумаар баригдсан шинэ музей Хэнтий аймагт ашиглалтад оржээ

Гурван тэрбумаар баригдсан шинэ музей Хэнтий аймагт ашиглалтад оржээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах орон нутаг судлах музейн барилга ашиглалтад оржээ.

Тус музей нь гурван тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд барилгын зураг төслийг “Гоби травел” компани зохиож, барилгын ажлыг МОНКОН ХХК-ынхан гүйцэтгэсэн ажээ.

Сонирхуулахад, тус музейн шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, аймгийн засаг дарга асан Н.Ганбямба нар оролцож байжээ.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө