СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр өглөөнөөс хойш халтиргаа гулгааны улмаас 80 гаруй авто осол бүртгэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр өглөөнөөс хойш халтиргаа гулгааны улмаас 80 гаруй авто осол бүртгэгджээ

Өнөөдөр /2021.11.19/ Нийслэл хотод хур тунадас орж,  халтиргаа гулгаа үүссэний улмаас зам тээврийн осол нэмэгджээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийхдээ, "Өнөөдөр өглөөнөөс хойш 86 осол бүртгэгдсэн байна. Ослын дийлэнх шалтгаан нь зорчих хэсгийн хоорондын зай байраагүй, хурд хэтрүүлсэн, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсон зэргээс үүдэлтэй байна." гэжээ. Иймд жолоочид та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо хоорондын зайг барьж, явахыг анхааруулж байна.