Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганбаатарын Хулан 2026 оны тавдугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Гадаад хэргийн яамны Төрийн ёслол, гадаад орчуулгын газрын захирал Ле Гонг Зунгд Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Вьетнамын хооронд хөгжүүлж буй “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн бэхжүүлэх талаар санал солилцож, энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний бэлтгэлийг үр дүнтэй хангах чиглэлд нягт хамтран ажиллахаар тогтов.