Францын Мез хотоос 72 сая жилийн настай  титанозавр үлэг гүрвэлийн 100 орчим өндөг олжээ

Францын Мез хотоос 72 сая жилийн настай титанозавр үлэг гүрвэлийн 100 орчим өндөг олжээ

Францын Мез хотод 2026 оны 5 дугаар сарын 23-нд геологич Ален Кабо Цэрдийн галавт хамаарах титанозавр үлэг гүрвэлийн 100 орчим чулуужсан өндөг олжээ.

Тодруулбал, Жижиг амтат гуаны хэмжээтэй, 72 сая жилийн настай эдгээр өндөг нь эртний уур амьсгал болон биологийн олон янз байдлыг судлахад чухал ач холбогдолтой юм. Олдворыг гэмтээх, хулгайд алдах, арилжааны зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх үүднээс тэдгээрийг ухаж гаргалгүй, музейн талбайд анхны байдлаар нь хадгалахаар шийдвэрлэсэн байна. Мэргэжилтнүүдийн зүгээс тус бүс нутгийг цаашдаа Аргентин, Хятадын алдартай олдворт газруудтай эн зэрэгцэх хэмжээний шинжлэх ухааны ач холбогдолтой гэж таамаглаж байна.