Ажлын байрандаа архидсан БШУ-ны яамны ажилтнуудад хариуцлага тооцно гэж Л.Энх-Амгалан сайд мэдэгдлээ

Ажлын байрандаа архидсан БШУ-ны яамны ажилтнуудад хариуцлага тооцно гэж Л.Энх-Амгалан сайд мэдэгдлээ

БШУЯ-ны Хуулийн хэлтсийн зарим ажилтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч буй зураг цахим орчинд цацагдсан. Тэгвэл эдгээр ажилтнуудад хариуцлага тооцож, нийтэд мэдээлнэ гэдгээ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.

Тэрбээр "Төрийн хууль дүрмийг уландаа гишгэсэн эдгээр задарсан нөхдөд арга хэмжээ авч,нийтэд мэдээлнэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино" гэжээ.

Төрийн албан хаагч нь ажлын байран дээрээ архидан согтуурах нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль, журмаар хориотой билээ.