Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 92.3 хувийн саналаар Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилохыг дэмжсэн.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Б.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар батламжилсан байна. Ингэснээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг Б.Пүрэвдагвад албан ёсоор хүлээлгэн өглөө.