“Ирээдүйн аваргууд“ үндэсний бөхийн өсвөрийн барилдаан болно

“Ирээдүйн аваргууд“ үндэсний бөхийн өсвөрийн барилдаан болно

Монгол үндэсний бөхийн өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачуудын бие бялдрыг хөгжүүлэх зорилготой “Ирээдүйн аваргууд” өсвөр үеийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн жил бүр зохион байгууллагддаг билээ.

Тэгвэл энэ удаагийн барилдаан гурав дахь жилдээ буюу энэ оны  зургаадугаар сарын 1-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна. 

Тус барилдаан:

5–6 нас 2020 /оноос хойш төрсөн/

7–8 нас 2018 /оноос хойш төрсөн/

9–10 нас 2016 /оноос хойш төрсөн/

11–12 нас 2014 /оноос хойш төрсөн/

13–14 нас 2012 /оноос хойш төрсөн/

15–16 нас 2010 /оноос хойш төрсөн/ насны ангиллаар өрсөлдөнө. 

Барилдааны бүртгэл энэ сарын 29-31-ний өдрүүдэд 08.00–16.30 цагийн хооронд Монголын Хүүхдийн ордны 105 тоотод явагдана.