Туркууд "Чингис хаан" музейн барилгыг өөрсдийн худалдааны төвийн барилгын хуулбар хэмээн шуугиж эхэлжээ

Туркууд "Чингис хаан" музейн барилгыг өөрсдийн худалдааны төвийн барилгын хуулбар хэмээн шуугиж эхэлжээ

"Чингис хаан" музейн барилгын зураг төсөл Турк улсын Анкара хотод байрлах “Кизилай” худалдааны төвийн барилгыг хуулбарласан хэмээн олон нийт нэг хэсэг шүүмжилж байсан. 

Гэсэн ч энэ асуудлыг гүйцэтгэж байгууллагууд нь эрс няцааж байснаар дуулиан намжиж байсан билээ. Тодруулбал, "Чингис хаан" музейг Соёлын яамны захиалгаар, “Балданс” компани музейн зураг төслийг хийж, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавин ажилласан.

Тус барилгын ахлах архитектор Ө.Цэрэнбазар "Барилгын салбарт давтагдахгүй хэлбэр, хийц гэж байхгүй. Ямар нэгэн барилгыг барихад дэлхийн хаа нэгтээ төстэй барилга байхыг үгүйсгэхгүй. "Чингис хаан" музейн зураг төсөл дээр яг өөрсдийн санаа, концевци, гар эскизийг баримталж ажилласан. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даалгаврын дагуу өөрсдийнхөө санааг гаргаж хийдэг. Үүний нотолгоо бол талийгаач захирлын гарын үсэгтэй 2019 онд батлагдсан манай компанийн эскиз дээр байна" гэх тайлбарыг өгч байсан юм. 

Тэгвэл өдгөө Турк улсад "Чингис хаан" музейн барилгыг өөрсдийн худалдааны төвийн барилгатай адил загвараар барьсан хэмээн шуугиж эхэлжээ.