ТОДРУУЛГА: Цэргийн ангид нас барсан хугацаат цэргийн алба хаагчийг эцэг эх нь хүчээр явуулсан байж болзошгүй

ТОДРУУЛГА: Цэргийн ангид нас барсан хугацаат цэргийн алба хаагчийг эцэг эх нь хүчээр явуулсан байж болзошгүй

Энэ арван нэгдүгээр сард Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний *** дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 19 настай эрэгтэй өндрөөс унаж нас барсан байж болзошгүй хэрэг гарсан байна.

Харин бидэнд өгсөн эх сурвалжийн мэдээллээр, “Тус алба хаагч амиа хорлосон байж болзошгүй бөгөөд цэрэгт явах дургүйгээ ар гэр болоод найз нөхдөдөө илэрхийлсээр байсан. Мөн аав ээж нь хүчээр явуулсан тул ийм үйлдэл хийсэн байж болзошгүй” гэсэн юм.

Тус хэргийг одоогоор Баянхонгор аймгийн Цагдаагийн байгууллага шалгаж байна.