Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцож, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой зарим асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр, суурийг илэрхийллээ.
Таны бодлоор манай улсад Парламентын засаглал, Ерөнхийлөгчийн засаглалын аль нь тохирох вэ?
Нийт: 3 саналтай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээрээ хэлэлцүүлэх санал асуулгыг дэмжээд, санал асуулга явуулахыг дэмжсэн МАН-ын бүлгийн шийдвэрт талархаж байгаа.
Гэхдээ ард түмнээсээ асуухдаа Үндсэн хуулийн яг одоогийн нэмэлт өөрчлөлтийг асуух нь учир дутагдалтай гэж үзэж байна. Учир нь, Ерөнхий сайд нь кабинетынхаа гишүүдийн мэддэг байх санал унасан. Мөн давхар дээлгүй байх санал дэмжигдээгүй. Сонгуулийн системын хослуулсан, сайн муу аль аль талыг саармагжуулж болох холимог систем унасан. Таван жилийн хугацаатай томилох, “108” гишүүн зэрэг санал дэмжигдсэнгүй. Тиймээс одоогийн өөрчлөлтийг реформын шинжтэй болсон гэж үзэхгүй байна. Үндсэн хуулийн 3.1-д заасны дагуу Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байдаг гэсэн заалтыг тунхаг биш гэж үзэж байгаа. Улмаар засаглалынхаа хэлбэрийг ард түмнээсээ, одоогийн ээлжит болон ээлжит бус сонгуулийн үеэр авах саналын хуудаст заавал бичих хэрэгтэй. Монголын ард түмэн ямар засаглалтай байх вэ гэдгээ сонгож, ард түмний зааврын дагуу УИХ шинэ Үндсэн хуулиа боловсруулаад тарах ёстой.
Ард түмэн Ерөнхийлөгчийн засаглалыг сонговол Ерөнхийлөгч ард түмнээсээ, парламентын засаглалыг сонговол Ерөнхийлөгч парламентаасаа сонгогдох ёстой. Аль замаар нь явах вэ гэдгээ ард түмнээсээ заавал асуух хэрэгтэй. Ингэхгүй бол одоогийн Үндсэн хуулиа сайжруулаад явна гэтэл бодитой өөрчлөлт орсонгүй. Төрийн өмчийг нийтийн өмч гэснээс өөр гялтайх зүйл алга гэж дүгнэж байна. Энэ өөрчлөлтийг УИХ яаж ч баталж гаргасан Ерөнхийлөгчийн байр суурь Үндсэн хуулийн 3.1-д заасны дагуу, мөн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор иргэдээс асуух юм. Түүнийг батлах эсэх нь УИХ-ын ажил болж үлдэнэ. Өөрчлөлтөө хийж, ажилладаг Үндсэн хуультай болж улс орныхоо хөгжлийг шинэ шатанд гаргах хэрэгтэй.
Хуучин 76 тойргоо санагалзаж, түүнээсээ салж чаддаггүй, гишүүн нь сайд болдог боломжоо алдахыг хүсэхгүй байх юм бол реформ хийгдэхгүй. Өнөөдрийн болон дараагийн хэлэлцүүлгээс ямар байдлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл гарах вэ гэдгээс хамаарч Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулга явуулах саналын томьёоллоо бэлтгэж байгаа” гэлээ.