"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн сонгол лхагва гараг хүртэл үргэлжлэх юм.
Тодруулбал, өнөөдөр болж буй сонсголоор "Жавхлант", "Шивээ толгой" ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцэх юм. Тэгвэл өнөөдөр болж буй сонсгол магадгүй иргэдийг төлөөлж ихэнх жагсаал дээр ард түмний нэрийг барьж явдаг Б.Жагар болон УИХ-ын гишүүн С.Ганбаатарын туслах байсан нэгэн тэргүүтэй хүмүүс мөн хүрэлцэн иржээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын тусах байсан хүний тэрбээр макс зүүж иржээ. Магадгүй УИХ-ын гишүүн С.Ганбаатар эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж буй тул тэрбээр өөрийн холбоотой хүнээ тус сонсгол явуулсан бололтой.




