ОУХМ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртжээ

ОУХМ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртжээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг 2025 оны “Их дуулга” ангиллын сүүлчийн цуврал тэмцээн Японы нийслэл Токио хотод болж, монголчууд нэг хүрэл медаль хүртлээ.

Тус тэмцээнд 41 орны 300 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас 11 жинд 16 тамирчин зодоглож, нэг хүрэл медальтай эх орондоо ирж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Уранбаяр хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Түүний хувьд “В” хэсгийг тэргүүлэн барилдахдаа эхний тойрогт гоц мөргөж, улмаар Бахрейны Мухамед Алоевыг ялсан ч хэсгийн аваргын төлөө Японы Шүсүкэ Үчимүрад ялагдсан юм. Ингээд дагах барилдаанд АНУ-ын Жак Ёнизукаг, хүрлийн төлөө Японы Юүдай Танакаг вазаригаар яллаа.