С.Баярцогт: Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгч, "Оюу толгой"-д эзэмшдэг хувийг нь авах саналыг тавьсан байгаа

С.Баярцогт: Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгч, "Оюу толгой"-д эзэмшдэг хувийг нь авах саналыг тавьсан байгаа

"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр эхэллээ. Энэхүү сонсголд гэрчээр оролцож буй Сангийн сайд асан С.Баяцогтоос зарим асуудлыг тодрууллаа. 

Тэрбээр, "Энэ сонсголоос гадна хаалттай ярилцах юм ч маш их бий. Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгсөн байгаа. Тэр асуудал дээрээ нөхөн төлбөрт нь Оюу толгойн Рио Тинтогийн эзэмшдэг хувийг авна гэсэн саналыг тавьсан байгаа. Мөн арбитрын шүүх дээр татварын маргаан явсаар байна. "Хан ресурс" дээр бид эвлэрлийн гэрээ хийгээгүйгээс болж маш их алдагдал хүлээсэн. Ийм сургамжуудаа давтахгүй байх ёстой. Хүмүүс маш их улстөржиж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалт хийгдсэний хүчинд манай улс 2008, 2009 оны эдийн засгийн хямралыг амжилттай давж гарсан" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: