"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр эхэллээ.
Энэ удаагийн сонгол лхагва гараг хүртэл үргэлжлэх юм. Энэхүү сонсголд үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд тэргүүтэй нийт 300 гаруй хүн гэрчээр дуудагдаад байгаа юм. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар. Иймд түүнээс энэхүү сонсголын талаар байр суурийг нь сонслоо.
ШУУД:
Өнөөдөр болох сонсголоор "Жавхлант", "Шивээ толгой" ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцэх юм.