"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр эхэллээ. Иймд Оюу толгой төсөл гүний усыг зохисгүй хэмжээгээр ашиглаж байгаа эсэх асуудлын талаар Усны газрын дарга З.Батбаяраас тодрууллаа.
Тэрбээр, "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас ус бохирдуулсны төлбөр төлдөггүй нэг компани байна. Энэ бол Оюу толгой. Учир нь 2009 онд байгуулагдсан гэрээний дараа 2012 онд ус бохирдуулсны төлбөр төлсөн учраас төлөх үндэслэлгүй гэж үздэг. Хэд хэдэн удаа ус бохирдуулсны төлбөр ногдуулсан боловч өгөөгүй байгаа. Удахгүй бид шүүхэд хандах бодолтой байна. Мөн 2023 оны есдүгээр сараас эхлээд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаниуд бүгд кэмпдээ ашигласан усаа ашиг олох зорилгоор ашигаласан ус гэж үзээд төлбөр төлж байгаа. Гэтэл Оюу толгой үүнийг ундандаа ашиглаж байгаа гэдэг утгаар төлбөр төлөхгүй явж байгаа. Энэ бол зөрчил. Оюу толгойн гүний хоолойд 918 л/сек нөөцийг баталж өгсөн. Үүнээс одоогоор дунджаар 500 орчим л/сек ашиглаж байгаа. Оюу толгой компанитай усны газрын хувьд хамтран ажиллахад нэг гомдолтой байгаа зүйл нь хоёр жилийн турш мониторнинг сүлжээнүүдийг усны газрын нэгдсэн сүлжээтэй холбоогүй байсан. Ер нь ийм том ашигт малтмалын орд газрыг ашиглахын тулд эхлээд усны нөөцөө шийдэх ёстой юм билээ. Үндэсний урлагийн их театраас илүү их аюул учруулж болзошгүй зүйл бол туулын хурдны зам байж болзошгүй байгаа. Учир нь 27 км замын 15 орчим туул голын татам руу орж байгаа учраас бид нэлээд анхаарч ажиллаж байгаа" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: