ШУУРХАЙ: Их хэмжээний авлига авсан гаалийн байцаагч нарыг саатуулжээ

ШУУРХАЙ: Их хэмжээний авлига авсан гаалийн байцаагч нарыг саатуулжээ

Цагдаа, тагнуулын байгууллагаас Нийгмийн даатгал, Татварын байгууллагын албан тушаалтнуудын холбогдсон хэргүүдийг өнгөрсөн саруудад илрүүлж шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа.

Тэгвэл энэ удаа мөн л улсын төсвийг бүрдүүлэх тусгайлсан чиг үүрэгтэй гаалийн байгууллагын албан тушаалтнуудын оролцоотой улсад ногдох татварын их хэмжээний орлогыг бууруулж, хувьдаа завшсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлээд байна.

Тодруулбал, Жилд хэдэн тэрбумаар хэмжигдэх гаалийн татварыг бүрдүүлэх ёстой Улаанбаатар хотын гааль, Замын-Үүдийн гаалийн улсын байцаагч нар нь “гаальчин” гэх тодотголтой мэдүүлэгч нарын хамааралтай 100 гаруй аж ахуйн нэгжид хуурамч бүрдүүлэлтийг тогтмол хийж өгч улсад их хэмжээний хохирол учруулсан 20 орчим хүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Улаанбаатар хотын болон орон нутаг дахь гаалийн газруудад эхлүүлсэн байна.