Корнеллийн их сургуульд сурдаг монгол оюутан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 25 хүртэлх жилийн ял сонсож магадгүй байна

Корнеллийн их сургуульд сурдаг монгол оюутан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 25 хүртэлх жилийн ял сонсож магадгүй байна

Америкийн Нэгдсэн Улсын Шүүхээс гаргасан албан тайлбарт, “2024 оны есдүгээр сарын 1-ний өдөр “Cornell University”–ийн кампус дээр байрлах дотуур байрны өрөөнд нэгэн оюутан биеийн хувьд хөдөлгөөнгүй, ухамсаргүй байдалд байхад нь монгол оюутан хүчирхийлэл үйлдсэн гэж прокурорууд мэдэгдсэн гэжээ. 

Уг хэрэг 2024 оны есдүгээр сарын 1-ний өдөр болсон бөгөөд 12 өдрийн дараа монгол иргэн Энхбаярын Билгүүнийг баривчилсан байна. Улмаар 2025 оны 11-р сарын 17-ноос эхлэн шүүх хурлын ажиллагаа эхэлсэн бөгөөд энэ гэмт хэрэг нь Нью-Йорк мужийн хуулиар хамгийн ихдээ 25 жил хорих хүртэл ялтай байдаг аж. Эл хэргийн шүүх хурал 2026 оны 2-р сарын 24-нд товлогдсон байна. Ялын хэмжээ нь 5–25 жил бөгөөд ял нь нэмэгдэх магадлалтай байгаа аж. Уг хэргээс болж "Cornell University Police Department" буюу их сургуулийн зүгээс кампуст болсон бэлгийн хүчирхийллийн асуудлын ажлын хэсэг байгуулжээ. Бид эл хэргийн талаар эргэн мэдээлэх болно.