Арвайхээр сумын 2026 оны төсвийн төслийг өргөн барилаа

Арвайхээр сумын 2026 оны төсвийн төслийг өргөн барилаа

Арвайхээр сумын ИТХ-ын дарга Ц.Төмөрбаатарт Засаг дарга Б.Ганбат болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр "Арвайхээр сумын 2025 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2026 оны төсвийн төсөл"-ийг хуулийн хугацаанд өргөн барилаа.

Арвайхээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит ХII хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 15,16-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн билээ.
 
 
Монгол Улсын төсвийн тухай хуулийн 8.5.3 дахь заалтын дагуу сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлэх хуулийн хугацаатай юм.