Гацуур модоо засаж буй айлууд галын аюулгүй байдлаа сайтар хангахыг ОБЕГ-аас зөвлөжээ

Гацуур модоо засаж буй айлууд галын аюулгүй байдлаа сайтар хангахыг ОБЕГ-аас зөвлөжээ

Айл, өрх бүр шинэ жилийн гацуураа зассан байгаа энэ өдрүүдэд галын аюулгүй байдлаа сайтар сахиагүйгээс гацуур шатаж, гал алдсанаас үүдэлтэй эмгэнэлт явдал гарч байсан тохиолдол бий. Иймд ОБЕГ-аас сэрэмжлүүлэг гаргажээ. 

Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газраас шинэ жилийн баяр эхэлж, айл, өрх, албан байгууллага бүр гацуур модоо засаж байгаатай холбогдуулан галын аюулгүй байдлаа сайтар хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөжээ.