Холимог тулаанч Б.Энх-Оргил Азийн “ONE Championship” холбооны аваргын бүсийн эзэн болсон. Тэгвэл түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баярын мэндчилгээ хүргэжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Мэргэжлийн спортын түүхэнд дахин нэг шинэ хуудас нэмсэн холимог тулаанч Баатархүүгийн Энх-Оргил танд Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэе. Монгол тулаанчдаас энэ холбооны аваргын бүсийг анх 2014 онд түүний багш, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг хүртэж байсан бол шавийнх нь амжилт багшийнхаа алдрын үргэлжлэл боллоо. Монгол тамирчны эр зориг, тэсвэр тэвчээр, хүч чадлыг дэлхий дахинд харуулсан танд гүн талархал илэрхийлж спортын өндөр амжилт, бахдам ялалтуудыг хүсэн ерөөе" гэжээ.