Сибирийн хар нүх цаг уурын өөрчлөлтийн улмаас үүссэн гэв

Сибирийн хар нүх цаг уурын өөрчлөлтийн улмаас үүссэн гэв

Өнгөрсөн наймдугаар сард Сибирийн тундр дээгүүр нисэж явсан ОХУ-ын телевизийн баг 30 метр гүн, 20 метрийн өргөнтэй асар том тогооны дүрс бичлэгийг цацсан. Уг хар нүх нь 2013 оноос хойш тус бүс нутагт ойролцоогоор есөн удаа тодорч гарч ирээд байгаа аж. Хар нүх ихэвчлэн Арктикийн хүн суурьшдаггүй, онгон дагшин газар нутагт үүссэн тул олон нийт төдийлөн мэддэггүй байна.

Анх мэдэгдэж эхэлсэн 2013 оноос эхлэн судлаачид өнөөг хүртэл хар нүхийг хэрхэн үүссэн талаар баттай тайлбарлаж чадаагүй юм. Зарим судлаач  хар нүхийг сансраас унасан солирын нөлөөнөөс үүсгэсэн гэж тайлбарладаг бол сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлтөөс буюу газар доор хөлдүү байсан байгалийн хий гэсэж дэлбэрснээс үүссэн гэж тайлбарлаж байна.  

"Sunset" их сургуулийн геологич, профессор Жулиан Муртин "Энэхүү тогоо манай дэлхийн өнгөрсөн болон ирээдүйн талаар ихийг хэлж өгч болох юм. Цаг уур энэ байдлаараа дулаараад байвал үүнтэй төстэй олон ч нүх үүсэх магадлалтай" гэжээ. 

Эх сурвалж:CNN




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө