Төв аймгийн Заамар суманд нөөц тогтоох өрөмдлөг, хайгуулын ажил явагдаж байсан талбайн нүхэнд 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн орчимд дөрвөн настай эмэгтэй хүүхэд унасан харамсалтай хэрэг гарчээ.
Дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газарт шуурхай ажиллаж эхэлсэн байна. Мөн орон нутгийн иргэд техник, хэрэгслийн дэмжлэгтэйгээр эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа аж. Одоогоор аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд холбогдох байгууллагууд нөхцөл байдлыг тодруулан ажиллаж байна. Албан бус мэдээгээр тус өрөмдлөгийн нүх нь 30 метр байсан гэх мэдээлэл байна. Уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.