Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2026/3009/ЭХ/ШЗ/003698 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Л.Баяржаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна.
Тус гомдлыг 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцжээ. Ерөнхий шүүгч прокурорын гомдлыг хянан үзээд, яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, мөн дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд дараах хязгаарлалтыг тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байна. Үүнд:
- Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах,
- Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох,
- Тодорхой хүнтэй уулзахыг хориглох зэрэг арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Ингэснээр яллагдагч Л.Баяржаргалд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон байна.