Сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн, хадгалсан этгээдэд гурван жилийн хорих ял оноожээ

Сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн, хадгалсан этгээдэд гурван жилийн хорих ял оноожээ

Сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар бэлтгэж, хадгалсан 49 настай эрэгтэйд гурван жилийн хорих ял оноожээ.

Тодруулбал, Ц.С нь … аймгийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, … тоот гэртээ хадгалсан хэрэгт холбогджээ. Түүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан" гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс Ц.С-ийг гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ. Мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хугацааг нэмж, нийт 3 жил 10 сар 17 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болжээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө