Эдийн засаг, хөгжлийн яамнаас салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээ өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд Үндэсний Шинжлэх Ухаан, Технологийн Сан , Анагаах Ухааны Хүрээлэн , Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэн , Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн , Ургамал Газар Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн , Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн , Мал Эмнэлгийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн хамтран оролцож үйл ажиллагаагаа танилцуулна.
Эрдэм шинжилгээний судалгаанд суурилсан эрдэмтийн судалгааны үр дүн, инновацын бүтээл, бүтээгдэхүүнийг иргэд, олон нийтэд танилцуулж, нээлттэй мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээг хүргэнэ.
Үүнд:
- Эрүүл мэндийн үнэ төлбөргүй оношилгоо, зөвлөгөө
- Үр сорт, тариалалтын технологийн зөвлөгөө
- Ургамал, газар тариалангийн зөвлөгөө
- Уламжлалт анагаах ухааны эмч нарын үзлэг оношилгоо
- Судалгаанд суурилж зохион бүтээсэн инновацын бүтээгдэхүүн, уламжлалт эмийн танилцуулга худалдаа
- Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шинжилгээ
- Мал аж ахуй, бэлчээр, тэжээл, үр үржүүлэг, зөгийн аж ахуйн зөвлөгөө
- Малын гаралтай хүнсний аюулгүй байдлын зөвлөгөөг олон нийтэд хүргэх тул
Та бүхнийг өргөнөөр оролцож, Бидний үйл ажиллагаатай танилцахыг урьж байна.