ВИДЕО: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсаны дурсгалд зориулж “Ах минь та” уран бүтээлийг бүтээлгэжээ

ВИДЕО: Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсаны дурсгалд зориулж “Ах минь та” уран бүтээлийг бүтээлгэжээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Гаваагийн Батхүү агсан 1960 оны тавдугаар сарын 19-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирч суманд мэндэлсэн. Тэрээр амьд сэрүүн байсан бол өнөөдөр 66 нас хүрэх байв.

Монголын улс төр, бизнесийн салбарт олон жил ажиллаж, нийгмийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсан түүний гэгээн дурсгалд зориулан “Ах минь та” уран бүтээлийг талийгаачийн гэр бүлийнхэн бүтээлгэжээ.

ВИДЕО: 

Уг уран бүтээлд; 

  • Ах минь та өндөр өгсөх амьдралын түүчээ нь юм даа
  • Ах минь та өлзий, төгс хоёрын хоймор нь юм даа
  • Ах минь та төрөл алтан заяаны дээд нь юм даа 
  • Ах минь та төвшин бат сэтгэлийн тэнгэр нь юм даа…” гэсэн мөртүүдийг шингээжээ

Дууны үгийг Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, аяыг Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров бичиж, Соёлын тэргүүний ажилтан Э.Анхбаяр дуулсан байдаг.