НИТХ-ын хуралдаан өнөөдөр /2026.05.19/ үргэлжилнэ. Өчигдөр НИТХ-ын хуралдааны үеэр НИТХ дахь АН-ын бүлэг хурлын ирц болон хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор нэг өдрийн завсарлага авсан юм.
Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн өмчөөс төрийн болон орон нутгийн өмчид тээврийн хэрэгсэл шилжүүлэх тухай, Нийслэл Улаанбаатар хот нь 2027 онд Нийслэлийн дотоод үнэт цаас гаргаж шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэхийг дэмжих тухай зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэнэ.