Хоолны газрын хана нурааж байсан 15 настай хүүхэд амиа алджээ

Хоолны газрын хана нурааж байсан 15 настай хүүхэд амиа алджээ

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, III, IV хороололд байрлах сүлжээ хоолны газарт барилгын засварын ажил хийж байсан насанд хүрээгүй хүүхэд амь насаа алдсан ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр /2026.05.18/ тус хороололд байрлах "Кимбаб Чонгүг" хоолны газарт дотор заслын ажил хийгдэж байжээ. Засварын үеэр тус газрын ханыг нурааж байсан 15 настай, сургуулийн сурагч "Т" гэгч хүү нурааж байсан хананд дарагдаж, харамсалтайгаар амь насаа алджээ. Насанд хүрээгүй хүүхдийг хичээлийн цагаар, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй хүнд нөхцөлд ажиллуулж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Өдгөө уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд хүүхдээр хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан уу гэдэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.




Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө